Бүгд Найрамдах Турк Улс жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил хүүхдийн баярыг “Миний мөрөөдлийн дэлхий” сэдвийн дор М.К.Ататуркийн нэрэмжит Нийслэлийн V сургууль, 61, 111, 122 болон Улаанбаатар дахь Америк, Бритиш сургуультай хамтран дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
1920 оны 4 сарын 23-нд Туркийн Үндэсний Их хурал анхлан байгуулагдаж, тус улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк энэ өдрийг хүүхдийн баяр хэмээн зарлан тунхагласан байдаг. Хожим хойно тус баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэж эхэлжээ.
УЛААНБААТАР ХОТНОО БОЛОХ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ.
2017 оны 4 дүгээр сарын 24, Даваа гараг:
- 09:40 Олон улсын хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа /Төв шуудангаас “Цэцэг төв” уруудах зам дагуух Туркийн ЭСЯ-ны гадна талбайд/
- 10:00 Тус ЭСЯ-ны хашаанд Турк-Монголын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болгож сурагчдын хамтаар мод суулгана
- 10:30 Уламжлал ёсоор Элчин сайд М.Ахмет Язал дээрх сургуулиудын сурагчдыг хүлээн авч уулзаж, өөрийн суудлаа 61-р сургуулийн сурагчид хүлээлгэн өгнө.
- 12:00-12:45 Монголын Хүүхдийн ордонд “Миний мөрөөдлийн дэлхий” сэдэвт гар зургийн үзэсгэлэнгийн нээлт
- 12:45-16:00 “Миний мөрөөдлийн дэлхий” урлагийн тоглолт /Дээрх сургуулиудын сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолт болно/
2017 оны 4 дүгээр сарын 25, Мягмар гараг:
- 17:45-19:45 Олон улсын хүүхдийн өдрийн хаалтын ажиллагаа (зөвхөн урилгаар)
- “Миний мөрөөдлийн дэлхий” зохион бичлэг, гар зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулна.
Ч.БОЛОР