“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.22-нд нийтлэгдсэн

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт болж байна

Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр болж байна. Тус уулзалт Хөрөнгө оруулалт, Хувьчлал, Санхүү ба Технологи, Гарааны бизнес гэсэн үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх нь чуулганы гол зорилго аж. Зөвхөн хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулаад зогсохгүй чуулга уулзалт иргэдэд санхүүгийн боловсрол олгохоос гадна санхүүжилт эрэлхийлж буй бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох юм. Мөн дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид өөрсдийн туршлагаа энэ үеэр хуваалцаж, оролцогчид зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэл сонсох юм байна. Илтгэл, хэлэлцүүлэг, сургалт, бизнес уулзалт, үзэсгэлэн, санхүүгийн бараа, бүтээгдэхүүний танилцуулга явагдаж байна.

Санхүү, хөрөнгийн зах зээлийн шилдгүүд нэг дор цуглах “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт боломж, гарц, шийдэлд төвлөрч байгаа аж. Энэхүү арга хэмжээг сонирхсон иргэдэд нээлттэйгээр “Corporate Convention Centre”-д болж байна.  Цар хүрээгээрээ Монголын эдийн засгийн чуулгантай эн тэнцэх “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганд мянга гаруй төлөөлөгч оролцож байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж