АН-ын бүлэг цөөхөн гишүүнтэй хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг цөөхөн гишүүнтэй хуралдлаа

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны дараа хэвлэлийн хурал хийнэ, гэхдээ цаг нь тодорхойгүй байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж Зөрчлийн тухай хуулийн төсөл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Цөөхөн гишүүнтэй гэсний учир нь бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн Ж.Батзанданд ар гэрийн гачигдал тохиолдож, чөлөө авчээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа гадаад томилолттой яваа бол Ардчилсан намын дарга С.Эрдэнэ дотоод томилолттой яваа аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж