АНУ-ын онгоц тээвэрлэгч Японд очжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.23-нд нийтлэгдсэн

АНУ-ын онгоц тээвэрлэгч Японд очжээ

Өнгөрсөн хэдэн өдрүүдэд олон улсад шуугиан тарьсан АНУ-ын “Карл Винсон” нэртэй нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Номхон далайг туулан Япон улсад ирсэн байна. Японы батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр АНУ-ын хөлөг онгоц цэргийн сургуулилтад оролцохоор ирсэн аж. АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн Японтой хамтран хэдэн өдрийн цэргийн сургуулилт хийх гэнэ. Япон улс өнгөрсөн гуравдугаар сард хоёр ч удаа цэргийн сургуулилт явуулсан билээ.

Пхеньян зургаа дахь цөмийн туршилтаа хийхээр бэлтгэж байхтай зэрэгцэн АНУ-ын “Карл Винсон” хөлөг онгоц Солонгосын хойг руу далайд гарсан гэх мэдээлэл цацагдаж шуугиан тарьсан юм.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж