Номын хямдралтай худалдааг зориорой

Хуучирсан мэдээ: 2017.04.22-нд нийтлэгдсэн

Номын хямдралтай худалдааг зориорой

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Интерном” номын дэлгүүрийн бүх ном 10-80 хувь хямдарчээ. Хямдрал ням гариг хүртэл үргэлжилнэ. Тус дэлгүүрийн бүх салбарт “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номууд 80 хувь хямдарсан байгаа гэнэ. Мөн хүүхдийн болон уран зохиолын номууд илүү хямдарчээ. Дэлгэрэнгүй зурагт лавлахууд буюу амьтадын амьдрал, хувцас, хүний бие гэх мэт номууд 50-60 хувь хямдарчээ. Дэлхийн номын өдөрт зориулсан хямдралтай худалдаа нь анх удаа зохиогдож байгаа бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгохоор болжээ.

“Интерном” дэлгүүрийн салбарууд нь “Шангри-ла”-ийн 3 давхар, “И Март” дэлгүүрийн 2 давхар, “Somang” плаза, “Peace tower”-т 10.00-20-00 цагийн хооронд ажиллаж байгаа юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж