“Бритиш” сургууль “Family day” өдөрлөг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

“Бритиш” сургууль “Family day” өдөрлөг зохион байгуулав

Улаанбаатарын Бритиш Сургууль, Шангри-Ла Молл хамтран 2017 оны 4-р сарын 22-ны Бямба гарагт “FAMILY DAY” гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулсан нь 3-15 насны хүүхэд багачуудад өдрийг гэр бүлээрээ, аав ээжтэйгээ хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх сайхан боломжийг олголоо. 

Бритиш сургуулийн багш нар хүүхдүүдэд зориулан интерактив буюу гар бие оролцуулан гүйцэтгэх, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр бэлтгэж, оюун ухааныг нь сорьсон сонирхолтой хөгжөөнт арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт оролцсон ахлах насны хүүхдүүдэд цахилгааны схемын тухай ойлголтыг маш амархан аргаар өөрсдөө бүтээх даалгавар өгч зохион байгуулсан нь тун сонирхолтой болж, 3D puzzle, Cube Puzzle, математик тоглоом болон үг бүтээх уралдаанд олон хүүхдүүд идэвхтэй оролцлоо.

Дээрх үйл ажиллагаанаас гадна хүүхдүүд нүүрэндээ гоёмсог зураг зуруулж, охид хумсаа чимэглүүлж, калиграф бичвэрийг дурсгал болон авч үлдсэн зочид, хүүхдүүд сэтгэл хангалуун, баяр хөөртэй харьж байв.

Арга хэмжээнд оролцсон бүх хүүхдүүдэд сугалааны тасалбар олгогдсон ба тохиролд нь:

  • Бритиш Сургуулийн Зуны сургалтын эрхийн бичиг

  • Faro International Education сургалтын төвйн эрхийн бичиг

  • Big Bowling төвд тоглох эрхийн бичиг

  • Англи номнууд

  • Шангри-Ла Моллын дэлгүүрүүдийн эрхийг бичиг зэрэг шагнал олныг бэлдсэн байсанд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд болон эцэг эхчүүд баяртайгаар хүлээн авчээ.

Ийнхүү нэг өдрийн турш Бритиш Сургуулийн багш нартай Англи хэлээр ярьж, зохион байгуулагдсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, үйл явдлаар дүүрэн үдсэн хүүхэд багачууд тус сургуулиас 6-р сарын 26-наас 7-р сарын 07-нд зохион байгуулах Зуны Сургалтад хамрагдахаар бүртгэлд хамрагдсан байна.

Зуны Сургалтын онцлог нь сургалт 100% англи хэл дээр явагдаж, танхимын хичээлээс гадна тус сургуулийн усан бассейн, спорт заал, хөлбөмбөгийн талбайд олон төрлийн спорт сургалтуудад хамрагдан, хамтдаа үзвэр үзэж, хөгжөөнт үйл ажиллагаанд оролцох тул сурагчид зуныг үр дүнтэй, хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөх хөтөлбөртэй аж. Бритиш сургуулийн сурагчдын автобус болон хоолоор үйлчлэх зуны сургалтын төлбөр нийтдээ 700,000 төгрөг юм байна.

Улаанбаатарын Бритиш Сургуулийн Зуны Сургалт болон бусад мэдээллийг 70047788 утсаар болон Бритиш Сургуулийн фейсбүүк (British School Ulaanbaatar) хуудсаас авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж