Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн байгууллагуудын түргэн тусламжийн жолооч нарталиваа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, техникийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Гамшигийн үеийн бэлэн байдал, анхны тусламж үзүүлэх” сэдэвт сургалтыг аймгийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.
Сургалтанд 19 сумын эрүүл мэндийн төвийн түргэнтусламжийн 21жолооч хамрагдлаа. Сургалтаар түргэн тусламжийн авто машины хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, зайлшгүй байх багаж хэрэгсэл зэрэгт шалгалт хийж, үнэлгээ, зөвлөгөө өглөө. Мөн анхны тусламж үзүүлэх техник, ач холбогдлын мэдлэгийг онол болон дадлага ажилд тулгуурлан олгож, галын аюулгүй байдал, гал унтраах техниктэй ажиллах чадварт сургалцлаа. Сургалтын дараа түргэн тусламжийн жолооч нарыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Эх сурвалж: ЭМЯ