Төрийн албан хаагчдад олгох зээлийн хүү буурна

Хуучирсан мэдээ: 2017.04.23-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдад олгох зээлийн хүү буурна

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас судалж байгаа аж. Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Төрийн банкнаас төрийн албан хаагчдад олгох цалингийн эээлийн хүү тун удахгүй буурах аж.

Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ. Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Хаан банкны удирдлагуудтай мөн энэ талын яриа хэлэлцээ хийж байгаа аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж