Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болно

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна. Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд:

  • Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах

  • Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол

  • Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв

  • Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.

  • Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр

  • Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв

  • Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст

Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4000 төгрөг байна гэж Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж