Нүүдэлч, эс нүүдэлчний ондоошил /цуврал 2/

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

Нүүдэлч, эс нүүдэлчний ондоошил /цуврал 2/

1960 оны үеэс хүчээ авсан  алдарт “Соёлын довтолгоо” нь хувьсгалт засаг нүүдэлчин түмнээ иргэншүүлэн соёлжуулах ажлыг хүч хэрэглэн, төрийн албадлага дор хэрэгжүүлж байсан бол орчин цагт мэдээлэл технологийн хөгжлөөр хот, хөдөөгийн соёлын ялгааг төрийн дарамт, татварын мөнгөөр бус эрэлт нийлүүлэлтийн шударга зарчимд нийцүүлэн үндэсний үйлдвэрлэгчид аядуу зөөлнөөр хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.

Хот хөдөөгийн нүүдэлч, эс нүүдэлчдийн мэдээлэл технологийн хэрэглээ, мэдлэгийн ялгаа зааг улам бүр багасч  энэ нь эргээд улс орны макро асуудалд хэрхэн нөлөө үзүүлж болохыг  энэ нийтлэлдээ өгүүлэхийг зорилоо.

Цахим хэрэглээ

2016 оны байдлаар Монгол Улсад нийт 2 сая 500 мянган хэрэглэгч тогтмол интернэт хэрэглэдэг гэсэн тоо баримт байна. Үүнээс 3G, 4G LTE сүлжээгээр хөдөлгөөнт интернэтийг /гар утас, таблет/ 2 сая 280 мянган хэрэглэгч тогтмол ашигладаг аж.

Интернэт хэрэглээг дагасан технологийн шинэ дэвшил болох өрхийн гурвалсан үйлчилгээ буюу IPTV, суурин утас, интернэт хэрэглээг 2011 онд Юнивишн, 2012 онд Скаймедиа компаниуд зах зээлд нэвтрүүлсэн. Энэ нь шилэн кабелд суурилсан үйлчилгээ учир одоогийн байдлаар Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэтэд нэвтрээд байна. 2016 оны байдлаар өрхийн гурвалсан үйлчилгээг / цаашид өрхийн цахим хэрэглээ гэх/  163 мянган өрх ашиглаж байна. 

Нэг өрхөд дунджаар дөрвөн хэрэглэгч байна гэж үзвэл Өрхийн цахим  хэрэглэгчдийн тоо хөдөлгөөнт интернэт хэрэглэгчээс даруй 3.4 дахин бага байгаа юм. Учир нь шилэн кабелд суурилсан өрхийн цахим хэрэглээг хөдөө орон нутагт хүргэх нь  өртөг өндөр, ухаалаг бус алхам аж. Хот, хөдөөгийн өрхийн цахим хэрэглээний зааг ялгааг арилгах илүү ухаалаг, хүртээмжтэй шийдлийг манай үүрэн холбооны операторууд нэвтрүүлээд байна.

Өндөр хурдны 4G LTE сүлжээг Юнител групп 2016 оны 10 сард орон даяар нэвтрүүлсэн. Улмаар 4G LTE сүлжээнд суурилсан өрхийн цахим хэрэглээг дэмжих  “Гэр интернэт” үйлчилгээг зах зээлд танилцуулсан билээ.  4G сүлжээнд суурилсан өрхийн цахим хэрэглээтэй болсноор малчид гэртээ wifi-тай, суурин утастай, интернэтээр телевизийн суваг, контент үзэх боломж нээгдэж байгаа юм. Ингэснээр хөдөөний малчин өрх, нийслэлийн  өрх айл хоёрын цахим хэрэглээ ижил төвшинд  хүрэх боломж бүрдлээ.

Нүүдэлчин эс нүүдэлчний ялгаа

  1. Соёл
  2. Мэдээ, мэдээлэл /мэдээллийн хумигдмал орчин, нээлттэй орчин/
  3. Технологи  
  4. Боловсрол
  5. Үйлдвэрлэл, үйлчилгээ
  6. Санхүү, эдийн засаг /орлогын тэгш бус хуваарилалт/
  7. Мэдээлэл технологи /цахим хэрэглээ/ гэх мэт

Нүүдэлчин эс нүүдэлчний цахим хэрэглээний ялгаа 

Хот хөдөө дэх  мэдээлэл технологи хэрэглэгчдийн тооны  ялгаа, зааг багасах нь дээр дурдсан бусад  ялгаануудад хэрхэн нөлөөлж болох вэ ?  Харилцаа холбооны зааг арилна гэдэг нь хором тутам шинэчлэгдэн баяжиж байдаг мэдээллийн сувгийн хүртээмж нэмэгдэнэ гэсэн үг л дээ.  Хүний нийгмийн анхдагч хэрэгцээ нь мэдээлэл солилцох, дамжуулах гэж эрт үеэс номлож ирсэн байдаг. Интернэтээр дамжуулан мэдээллийн том сувгийг хөдөө орон нутагт илүү нээлттэй болгосноор  нийгмийн анхдагч хэрэгцээгээ хангасан нүүдэлчин  дараачийн шатны / санхүү, соёл, боловсрол, технологи/  ялгаа, заагаа арилгахаар тэмүүлэх  нь тодорхой. 

Нүүдэлчин+мэдээллийн технологи= Эдийн засаг + боловсрол + технологи + соёл

Дэлхийн санхүүгийн зах зээл, брокер диллерүүдийн амжилтын хөтөч нь үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах явдал хэмээн Wall Street-н хувьцааны  шинжээч Т.К.Маккэй  хэлжээ. Глобал санхүүгийн хөгжил хүрээгээ тэлэхийн хэрээр бодит, үнэн  мэдээллийн үнэ цэнэ улам нэмэгдэх зүй тогтолтой. Дэлхийн санхүүгийн хүрд  манай нүүдэлчин, эс нүүдэлчний өрхийн орлоготой хэрхэн уялдах нь уншигч таны толгойд нэг л бууж өгөхгүй байна уу ? Тэгвэл бяцхан жишээн дээр тайлбарлая.  Хаврын улиралд ноолуурын үнэ зун намрын цагт малын түүхий эдийн ханш түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн  тухай бодит мэдээллийг цаг алдалгүй хүлээн авснаар малын  түүхий эдийнхээ үнийг урьдчилан таамаглах адаглаад  зах зээлийн үнээр худалдах боломж бий.  

Мэдээж цаг үеийн болон соёлт нийгмийн тухай үнэн зөв мэдээллийг цаг тутамд хүлээн авснаар дэлхий нийтийн боловсролын чиг хандлага, суурин соёл иргэншлийн тухай мэдээллийг хүлээн авч өдөр тутмын амьдралын хэв маягт нь нөлөөлж эхлэх нь гарцаагүй. 

Хамгийн чухал нь үүнийг төр бус  үүрэн операторууд  татварын мөнгөөр бус бизнесийн ашиг орлогоор  төдий чинээ хөрөнгө мөнгө зарж хэрэгжүүлж буйд төр битгий хэл иргэн бид ч талархах хэрэгтэй. Нийтлэлийн эхэнд  дурдсан орон даяар 4G LTE сүлжээг нэвтрүүлэх ажилд өнөөх үндэсний компани маань 80 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх тоо баримт байна. Их мөнгө шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж