Шугам хоорондын заагт гэмтэл гарсан гэв

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

Шугам хоорондын заагт гэмтэл гарсан гэв

Налайх дүүргийн нутагт байрлах, Улаанбаатар хотын ундны усны шугамд гэмтэл гарч, их хэмжээний ус цацран гарсан нь өнгөрсөн амралтын өдрүүдийн гол дуулиан байлаа.

Бүс нуурын орчим рашаан булаг олонтой. Тиймээс газар гэсэх, хөлдөх үеэр шугамын тохиргоо алдагдаж хөдөлгөөнд ордог гэдгийг албаны эх сурвалж тодотгосон юм.

Энэ удаад цэвэр усны шугамын заагт гэмтэл гарчээ. Гэмтэл гарсан ган шугамыг 1988-1989 онд ашиглалтад оруулсан ба эл шугамын эдэлгээний хугацаа 40-50 жилээр хэмжигддэг аж.

Цэвэр усны ган шугамд гарсан гэмтлийг ням гаригийн 12 гэхэд бүрэн засварлаж дууссан байна. Гэмтлийг засварлах хугацаанд нийслэлийнхний цэвэр усны хангамжийг зогсоогоогүй, хэсэгчлэн ус хаасан бөгөөд нөөц шугамаа ашиглан ус түгээж байсан гэдгийг онцоллоо.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж