Улсын наадмын төсвийг хэдэн тэрбумаар батлав?

Хуучирсан мэдээ: 2017.04.23-нд нийтлэгдсэн

Улсын наадмын төсвийг хэдэн тэрбумаар батлав?

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Урлаг соёлын арга хэмжээг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулахаар болжээ. Улсын баяр наадмын төсөвт 2,1 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд урлаг соёлын арга хэмжээний нийт зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, "Улаанбаатарын үдэш" цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр  тус тус төсөөлсөн байна. Өнгөрсөн жилийн баяр наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан аж.

Үндэсний баяр наадмаас олох нийт орлогыг 393 сая төгрөг байхаар тооцож, зардал руу оруулахаар төсөвлөсөн байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж