“Дүрвэгсэд ба босогчид” номын нээлтээр “Аз хур”-ын ном хямдарна

Хуучирсан мэдээ: 2017.04.23-нд нийтлэгдсэн

“Дүрвэгсэд ба босогчид” номын нээлтээр “Аз хур”-ын ном хямдарна

Амьд хөгжмийн "Лорд" хамтлагийн дуучин Б.Заяабаатарын "Дүрвэгсэд ба босогчид" номын нээлт "Аз хур" номын их дэлгүүрт  өнөөдөр 14.00 цагт болно. Энэ үеэр тус дэлгүүрийн номнууд 50-80 хувь хямдрах аж. Мөн "Лорд" хамтлагийнхан номонд дурлагчдад зориулан задгай талбайд ая дуугаа өргөх юм байна.

"Дүрвэгсэд ба босогчид" номын зохиогч Б.Заяабаатар нь Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат аж. Тэрбээр амьд хөгжмийн ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж олон сайхан уран бүтээлээрээ сонсогчидоосоо өндөр үнэлгээ авсан нэгэн.

Дашрамд дурьдахад, тус хамтлагийнхан 2013 оны анхныхаа цомгийг гаргаж, 2015 онд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байжээ.

Ч.ЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж