13 компанийн 17,965 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

13 компанийн 17,965 хувьцаа арилжжээ

2017 оны 4 дугаар сарын 21-ны өдөр “I”, “II", “III"ангилалд бүртгэлтэй 13 хувьцаат компанийн 17,965 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Багануур"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 1.83%-иар өссөн бол "Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 5.30% хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 606 ширхэг үнэт цаас 58,051,970 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 840.01 нэгж болж 0.09%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,492,287,054,232 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж