Ди Каприо Холливудын хамгийн өндөр хөлстэй жүжигчин

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Ди Каприо Холливудын хамгийн өндөр хөлстэй жүжигчин

Холливудын
хамгийн өндөр хөлстэй жүжигчдийн жагсаалтыг “Forbes” сэтгүүл гаргахад
Леонардо ди Каприо тэргүүлжээ. Энэ тухай уг сэтгүүлийн сайтын блогт
өгүүлсэн байна.

Өнгөрсөн жилийн тавдугаар сараас энэ жилийн
тавдугаар сарын хооронд Каприо 77 сая ам.долларын ашигтай ажиллажээ.
Түүний орлогод өнгөрсөн оны хоёрдугаар сард дэлгэцнээ гарсан
“Хараагдагсдын арал”, мөн жилийн долдугаар сард нээлтээ хийсэн “Эхлэл”
кинонууд сайнаар нөлөөлжээ. Хоёр кино нийтдээ 1,2 тэрбумыг цуглуулж
чадсан байна.

Гэхдээ BoxOfficeMojo сайт мэдээлэхдээ
“Хараагдагсдын арал” прокатаас 294,8 саяыг, “Эхлэл” нь 825,5 саяыг
цуглуулж чадсан гэв. Ингээд нийт дүн нь 1,12 тэрбум доллар болж байгаа
юм. Ямарч тохиолдолд ди Каприо жагсаалтыг тэргүүлж байна. Өнгөрсөн жилд
тэрээр энэ жагсаалтын тавд байсан юм. “Forbes”-ийн жагсаалтын хоёрт
Жонни Депп бичигдсэн байв. Жүжигчин 50 саяыг олж чадав. Өнгөрсөн жилд
Депп жагсаалтыг толгойлон 75 саяын орлоготой байжээ. Гуравт 40 саяын
ашиг олсон Адам Сэндлер, дөрөвт Уилл Смит (36 сая), тавд жилийн 35 саяын
орлоготой Том Хэнкс нар тус тус бичигджээ. 

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж