Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2017.04.23-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

“NEWS.MN” сайтад гарсан энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.

 


Б.БАТ-ЭРДЭНЭ: БИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН

Батлан хамгаалах салбарын сайд Б.Бат-Эрдэнэ

-Зэвсэгт хүчний салбарынхан гэмтэл бэртэл авах нь нэмэгдэж байна. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

-Шуурхай арга хэмжээ авсан. Цэргийн төв эмнэлэг, Эрүүл мэндийн яам хамтраад энэ осолд өртсөн гэмтэж шархадсан хүмүүсийг хүлээж авах, тэдний амь насыг аврах ажлыг шуурхай зохион байгуулсан. Мөн сайдын зөвлөлийн хурал зарлаад, ажлын хэсэг томилоод, ажил арга хэмжээ зохион байгуулаад явж байгаа. Хоёр ажлын хэсэг гарсан. Зэвсэгт хүчний жанжин штабт тодорхой үүрэг даалгавар өгсөн. Дээр нь хууль хяналтын байгууллагууд, шүүхийн шинжилгээний газар ажиллаж байна. Батлан хамгаалах яамны сайд бол иргэний статустай. Иргэний хяналтаа тавих, хэрэгжүүлэх хоёрын ялгааг 21 жилийн өмнө хийсэн. 2016 оны есдүгээр сард батлагдсан батлан хамгаалах салбарын багц хуулиар ойлгомжгүй байсан заалтууд нэг талдаа гарсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч, төрлийн цэргийн командлагч, цэргийн дээд генерал том албан тушаалтай хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч шууд томилдог болсон. Хуучин бол Батлан хамгаалахын сайд цолыг бууруулдаг, ахиулдаг байсныг бүгдийг нь Зэвсэгт хүчинд өгсөн. Одоогоор Зэвсэгт хүчний жанжин штабын даргад хугацаатай даалгавар өгөөд, хариуцлага алдсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооц гэдэг үүрэг даалгавар өгсөн.

-Хариуцлага алдсан албан тушаалтанд хэн хариуцлага тооцох вэ?

-Зэвсэгт хүчний жанжин штаб бол анги байгууллага салбар нэгжийн бүх томилгоог хийдэг. Дээд офицер, генералыг томилсон эрх бүхий субъект арга хэмжээ авна. Тэгэхээр хуулийн дагуу томилсон субъект нь жанжин штабын дарга учраас энэ хүн албан тушаалтнууддаа хариуцлага тооцох ёстой. Албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал хуулийн дагуу шат дараатай явдаг. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсны дараа сайдын зөвлөлийн хурал дахин хуралдана. Тэгэхээр шууд миний оролцох юм гэж байхгүй байна. Харин би холбогдох эрх бүхий субъектэд асуудлыг нь тавина.

Үргэлжлэлийг http://www.news.mn/r/330653 -с уншина уу.


Ж.БАТЗАНДАН: ОФФШОРЫН ХУУЛЬД ХОЁР МУУ ТАЛ БАЙНА

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

-Оффшорын хууль “Төрийн эмхэтгэл” сэтгүүлд хэвлэгдсэн өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бололцооноос эхлээд амьдрал дээр шууд хэрэгжүүлэх боломж байна уу?

-Хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. АТГ, Төрийн албаны зөвлөл, Засгийн газар хуулийг хэрэгжүүлж ажиллахын тулд хамтарч ажиллах үүрэг хүлээж байгаа. Өмнө нь оффшорт данстай, хөрөнгөтэй байсан хүмүүсийг өмч хөрөнгөө эх орондоо татуулах нь хуулийн нэн тэргүүний зорилт байсан боловч ийм заалт ороогүй. Уг нь хууль, хяналтын байгууллага хүсэх юм бол оффшортой тэмцэх боломж манай улсад хангалттай бий. Наад зах нь хууль бусаар хөрөнгөжих, татвараас нуугдах гэдэг зүйл анги Эрүүгийн хуульд байдаг шүү дээ.

-Хариуцлага алдсан албан тушаалтанд хэн хариуцлага тооцох вэ?

-Зэвсэгт хүчний жанжин штаб бол анги байгууллага салбар нэгжийн бүх томилгоог хийдэг. Дээд офицер, генералыг томилсон эрх бүхий субъект арга хэмжээ авна. Тэгэхээр хуулийн дагуу томилсон субъект нь жанжин штабын дарга учраас энэ хүн албан тушаалтнууддаа хариуцлага тооцох ёстой. Албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал хуулийн дагуу шат дараатай явдаг. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсны дараа сайдын зөвлөлийн хурал дахин хуралдана. Тэгэхээр шууд миний оролцох юм гэж байхгүй байна. Харин би холбогдох эрх бүхий субъектэд асуудлыг нь тавина.

Үргэлжлэлийг http://www.news.mn/r/330329-с уншина уу.


НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АШГИЙГ ДУНДЫН ХУДАЛДААЧИД Л ХҮРТДЭГ

“Монгол нүүрс” ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран

-Танай нүүрсний салбарт шинэ мэдээ юу байна?

-Монголын нүүрсний салбарт шинэ юм ховор байна. Харин дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 300 ам.доллар хол даваад явж буй нь шуугиант үйл явдал болж байна.

-Харин монголчууд 72.5 ам.доллараар нүүрсээ зарах болсондоо баярлаад, бахархаад сууж байгаа шүү дээ?

-Австралид болсон далайн шуурганаас болж Хятад, Япон, Зүүн Азийн зах зээл дээр 20 сая тонн коксын нүүрсний нийлүүлэлтийн хомсдол үүссэн. Үнэ нь “гэрлийн хурд”-аар өсч байх шиг байна. Цаашид лав нэг, хоёр сарын хугацаанд энэ өсөлт зогсохгүй гэж ажиглагчид дүгнэж байгаа. Харамсалтай нь, энэ нь монголчууд бидэнд огтхон ч падлийгүй юм даа.


НЭЛЬ САКЕР: ОЛОН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРНЭ

Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэль Сакер

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах вэ?

-ОУВС-гийн Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад оршиж байна. Эдийн засаг тогтворжсоноор эдийн засгийн өсөлт гарч, ажил эрхлэлт нэмэгдэнэ.

-Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд долоон төрлийн татварыг нэмэхийг ард иргэд эсэргүүцэж байгаа. ОУВС хэрхэн хүлээн авч байна вэ?

-Монгол Улсад төсвийн алдагдал маш өндөр төвшинд байна. Төсвийн алдагдал өндөр байгаагаас Засгийн газар маш их хэмжээний зээл авч, алдагдлаа санхүүжүүлэх шаардлага тулгарч байгаа. Зээлийн өртөг нь өндөр байгаагаас өрийн үйлчилгээний төлбөр жилийн жилд нэмэгдээд явна. Энэ бүх зардлыг Монгол Улсын ард түмэн нуруундаа үүрэх нь ойлгомжтой. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд төсвийн зарлагыг бууруулах шаардлагатай

Үргэлжлэлийг http://www.news.mn/r/330434-с уншина уу.


“ЖИ ТАЙМ”-ЫГ “МОГОЙН ЧУУЛГАН”-ЫНХАН ХОРЛОСОН УУ?

“Жи тайм” сүлжээ буюу шууд худалдааны бизнесийн талаар эрхзүйч Х.Чимэд-Очиртой ярилцлаа.

-Сүлжээний бизнес яагаад Монголд хөгжихгүй байна вэ. Энэ нь хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлоор хөгжихгүй байна уу эсвэл монголчууд худалдааны бизнес ойлгох, хүлээж авах сэтгэхүй байхгүй байна уу, та юу гэж харж байна?

-1990-ээд оноос 100 гаруй сүлжээний бизнес Монголд орж ирсэн байгаа юм. Энэ бүх хугацаанд сүлжээний бизнес буруу, энэ бол пирамидын луйвар гэх мэтээр ойлгуулсаар ирсэн. Энэ бүгдийг судлаад, яагаад хүмүүс хохирсон байдаг юм гэдгийг би сонирхож үзсэн. Энэ бүхэн монголчуудын тамын тогооны үлгэр шиг л явж ирсэн илэрхийлэл. Өөрөөр хэлбэл, бие биенээ татаж унагаадаг, гайгүй яваа нэгнийгээ санаатайгаар дампууруулсан зүйл л харагдаж байгаа юм. Дэлхийн олон оронд энэ сүлжээний бизнес хөгжиж, дампуурахгүй явсаар ирсэн хэрнээ яагаад Монголд ийм хэмжээнд хүрчхэв гэхээр өнөөдөр монголчууд хэн мөнгөтэй нь мөнгөгүйгээ иддэг гэсэн капитализмын зарчмыг ард түмэн дээрээ туршдаг хэсэг бүлэг хүмүүстэй болсон байна. Өнгөрсөн хугацаанд бий болсон олон асуудлыг судлаад, уншаад үзэхэд өөрсдийгөө могойн чуулган гэж нэрлэсэн сүлжээний бизнесийг санаатайгаар дампууруулдаг мэргэшсэн хэсэг бүлэг хүмүүс байна. Тэд Монголд ямар нэг сүлжээ бий болоход түүнд элсэн орж, өөрөө мөнгөтэй болсныхоо дараа тэр сүлжээг дампууруулдаг гэсэн үг. Гэтэл аль нь зөв, аль нь буруу байна вэ гэдэгт анализ хийдэг төр, худалдааны байгууллага, хууль, хяналтын байгууллага ч байхгүй болсон байна. Ганцхан жишээ дурдахад, маш олон хүн элсүүлсэн гэх “Жи тайм” компани Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамж байна уу гэдгээ нэг жилийн өмнөөс судалсан байгаа юм. Судалгааны үр дүнд эрх зүйн чадамж байна гэсэн учраас хууль ёсны зөвшөөрлөө авч, татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Энэ хугацаанд хууль хяналтын байгууллага, татвар авч байгаа төр юу ч хэлээгүй бас хийгээгүй. Ингээд жил гаруйн хугацааны дараа хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байх үед  түрүүний хэлсэн могойн чуулган гэж өөрсдийгөө нэрлэдэг хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар эсвэл ятгалгаар энэ “Жи тайм” компанийн үйл ажиллагааг шалгаж эхэлсэн байгаа юм.

Үргэлжлэлийг http://www.news.mn/r/330557-с уншина уу. 


”НИЙГМИЙН АЖИЛТАН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙГ ИЛРҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ”

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасанчлан хүчирхийлэлд өртсөн иргэнд хамгийн түрүүнд туслах хүмүүс бол хамтарсан багийн гишүүд байдаг. Тиймээс хамтарсан багийн гишүүд ямар үүрэгтэй вэ. Мөн энэхүү багт ямар мэргэжлийн хүмүүс орж ажиллах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар учир дутагдалтай байсан. Тиймээс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-аар батлуулан 2017 оны хоёрдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байна. Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгаж, тэдэнд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд шинээр тусгасан. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг анхан шатны сум хороонд  ажиллана гэж заасан байдаг. Хамтарсан баг нь өрхийн эмч,  сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум хорооны Засаг дарга ахлах юм.  Хамтарсан багийн бүрэлдэхүүнд багтсан хүмүүс их чухал үүрэгтэй. Хамтарсан баг нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтран зохион байгуулах, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Мөн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх үүрэгтэй.

Үргэлжлэлийг http://www.news.mn/r/330353-с уншина уу.


ТАЛИЙГААЧ ГРАНАТ ДЭЭР ХЭВТЭЖ, БУСДЫГАА ХАМГААЛЖЭЭ

Тэсэрч буй гранат дээр цээжээрээ хэвтэн, өөрийнхөө амийг золиослож, бусдыгаа аварсан, ахмад Б.Мөнгөншагайг дөрөвдүгээр сарын 17-ны өдөр сүүлчийн замд нь үдлээ. “НЬЮС” агентлагийн сурвалжлах баг Баян сумыг зорьж, талийгаачийн гэр бүлийнхэнтэй уулзлаа.

-Ийм харамсалтай явдлын дараа та бүхэнтэй уулзах хэн хэнд маань хүнд байгаа. Бидний ажлыг зөвөөр ойлгож, ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа.  Болсон үйл явдлыг та яг хэзээ мэдсэн бэ?

-Би Англид ажиллаж, амьдардаг юм. “Монголд ийм юм болжээ” гэж эхнэр над руу өнгөрсөн лхагва гариг /2017.04.12/-ийн орой ярьсан.  Ах нь үүнийг сонсоод шууд наашаа ирлээ.  Эгчийнхээ ганц хүүг өнөөдөр /2017.04.17/ сүүлчийн замд нь үдээд сууж байна. Миний дүү их нийтэч, тиймдээ ч олонтай явсан хүн байсан даа.

-Талийгаачийн ээжийн биеийн байдал сайнгүй байгаа гэсэн?

-Нэг жилийн өмнө харвасан юм. Тийм үедээ хүүгээ алдсанаа сонсоод яаж сайн байхав дээ. Хэвтэрт ороод удсан. Бүдэг бадаг л ярьж байна.

Үргэлжлэлийг http://www.news.mn/r/330335-с уншина уу.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж