Operation IceBridge судалгааны багийнхан Гренландын дээгүүр нислэг хийж, Петерманы мөсөн голын цууралтыг судалж байна. Цууралтын хэсгийн тухай мэдээллийг Нидерландын профессор анх гаргажээ. Тэрбээр хиймэл дагуулын зургуудыг судалж байхдаа ер бусын цууралтын зураглалыг анзаарсан байна. Уг нь энд эх газрын үргэлжлэлийн мөсөн голуудын цууралт гол төлөв захаараа үүсдэг ч энэ удаа их сонин үзэгдэл болжээ.
NASA just snapped the first photos of a new crack in one of Greenland's largest glaciers http://wapo.st/2nOTelm?tid=ss_tw …
Эрдэмтэд яагаад ийм цууралт үүссэн тухайл хариу өгч чадаагүй байна. Тэднийг түгшээж байгаа нэг зүйл нь уг цууралт аажмаар өөр нэг цууралт руу дөхөж байгаа явдал аж. Тэрэв цууралтууд нийлэх юм бол тэндээс 130-180 кв.км хэсэг тасрах магадлалтай. Өмнө нь 2010-2012 онд Петерманы мөсөн голоос 260 кв.км талбайтай “мөсөн арал” тасарч байсан тохиолдол бий. Энэ бүсэд хамгийн том мөсөн голуудынх нь нэг хайлж, алга болбол экологийн системийн нэг ёсны сүйрэл болох аюултай. Үүнтэй холбоотойгоор даяарчлалын дулааралд анхаарал хандуулахыг эрдэмтэд сануулсаар байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР