Хатгал тосгоны ажлын албаны байр галд бүрэн өртжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

Хатгал тосгоны ажлын албаны байр галд бүрэн өртжээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны байранд энэ сарын 20-ны өглөөний 5 цаг 30 минутын орчимд гал гарч бүрэн шатжээ. 

Гал анхлан харсан манаач дотор нь орж эд материал гаргах гэсэн боловч гал нэгэнт газар авсан тул орох боломжгүй байсан учраас ямар нэгэн эд хөрөнгө гаргаж авч чадаагүй байна.

Манаачийн хэлж байгаагаар тус байр нь ердийн пийшингээр галладаг байсан бөгөөд тухайн өдөр гал түлээгүй, мөн манаач явахдаа пускателуудыг бүрэн унтраасан гэсэн тайлбарыг өгч байв. Гал гарсан шалтгаан нөхцөл болоод хохирсон хохирлын хэмжээг гаргахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Галыг унтраах ажилд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч 75 нутгийн иргэд оролцож үдээс хойш галыг бүрэн унтраажээ.

Хатгал тосгоны ажлын албаны байр 1981 онд баригдсан бөгөөд 32х20 ам метр талбайтай, 6х10 залгаа байшинтай палкаар барьсан элс цементээр доторлосон 12 тасалгаа бүхий объект байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: KHOVSGOL.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж