Монгол орны аялал жуулчлалын гол тулгуур төв болсон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хөвсгөл нуурын баруун бүсийг цахилгаанд холбохоор 16 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлын нээлт боллоо.
Хөвсгөл нуурыг тойрсон 73 жуулчны бааз, 110 гэр буудал болон нутгийн иргэд тог цахилгаантай болж гадна дотны жуулчдад үйлчлэх боловсон 00, халуун ус, интернэт орчин гээд олон давуу тал бүрдэнэ. Цахилгаан дамжуулах агаарын шугам 35-40 км замыг туулж хамгийн цаад талын жуулчны бааз хүртэл тавигдах бөгөөд Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх компанийн их засвараас 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн өртөгтэй тус ажлыг Инфраструктур, Селена, Нэмэх Хасах гэсэн 3 компани 50 хоногийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
ЭХ СУРВАЛЖ: KHOVSGOL.GOV.MN