“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2017.04.22-нд нийтлэгдсэн

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан болно

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэр дундаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчдийг чадваржуулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах үүднээс “Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан зохион байгуулах санаачилга гаргасан юм. Энэ хүрээнд ХЗДХ-ийн сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдааныг жил бүр зохион байгуулахаар болж анхдугаар уралдааныг зохион байгуулах, дүгнэх ажлын хэсэг өнөөдөр ХЗДХЯ-нд анхны хурлаа хийлээ. “Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан нь орон нутгийн сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэн, шийдвэрлэх арга тактикийг сайжруулах,  үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилготой юм. Уралдаан зохион байгуулах дүгнэх ажлын хэсгийн ахлагчаар  ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, дэд ахлагчаар ЦЕГ-ын  Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, нарийн бичгийн дарга болон гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж