ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хороо хамтран Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилтийн хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт" сэдвээр өнөөдөр сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтад цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдсан юм. Сургалтыг Канад улсын Дэлхийн их сургуулийн үйлчилгээ төрийн бус байгууллагын ажилтан Андреа Шэский, “Юнитерра” хөтөлбөрийн Залуучууд болон Жендэрийн асуудал хариуцсан зөвлөх Эмили Макайзак нар удирдан явуулсан юм.
ЭХ СУРВАЛЖ: ХЗДХЯ