Елисейн буудалцааны хамсаатан бууж өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

Елисейн буудалцааны хамсаатан бууж өгчээ

Парис хотын Елисейн талбайд цагдаа нартай буудалцан алуулсан этгээдийн хамсаатан бууж өгчээ. Тэрбээр Бельгийн Антверпен хотын цагдаагийн хэлтэст очиж бууж өглөө хэмээн Бельгийн мэдээллийн Belga агентлаг дамжууллаа.

Бууж өгсөн этгээд ямар үндэстэн, хэн болох талаарх мэдээллийг одоогоор цагдаагийнхан мэдээлэхгүй байна. Зарим хэвлэл түүнийг Бельгийн харъяат гэж бичиж байна.

Дөрөвдүгээр сарын 20-ны оройн 21.00 цагийн орчимд Елисейн талбайн хавьд байсан цагдаагийн алба хаагчид руу автомат буутай этгээд гал нээсэн. Цагдаагийнхан хариу гал нээж түүнийг устгасан бөгөөд газар дээрээ цагдаагийн нэг офицер буудуулан амь эрсэдсэн юм. Мөн цагдаагийн хоёр ажилтан, мөн энгийн нэг иргэн суманд оногдон шархадсан болохыг мэдээлсэн.

Елисейн талбай орчмыг бүрэн хяналтандаа авах, хөл хорио тогтоогоод байна. Аюулгүй байдлыг хангахаар Францын цагдаагийн 50 мянган алба хаагч ажиллаж байна.

Ирэх Ням гаригт Францад Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт явагдана. Сонгууль дуустал аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай байгаа юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж