Саяхан Иванка Трампын шүтэн бишрэгчид түүнийг олон нийтийн арга хэмжээ дээр өнгөт линз зүүдэг болохыг анзаарчээ. Жишээлбэл, АНУ-ын ерөнхийлөгчийн охин Канадын ерөнхий сайд Жастин Трюдотай уулзах үеэрээ линзгүй байв. Харин Гейл Кингт ярилцлага өгөхдөө ногоон өнгийн линзтэй байсан ажээ. Нүүр будалтаа төгс харагдуулах энэ аргыг тэрбээр олон жил хэрэглэж байгаа гэнэ. Сонирхолтой нь тэрбээр чухал ажил хэрэгч уулзалт дээр линз хэрэглэдэггүй бол телевиз болон олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо нүүр будалтаа тодотгох үүднээс ногоон линз хэрэглэдэг ажээ.
БЭЛТГЭСЭН: Э. ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: ELLE