Өнөөдөр Э.Минжинсорын тоглолттой

Хуучирсан мэдээ: 2017.04.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Э.Минжинсорын тоглолттой

Монголын урлагийн ертөнцөд од болон гялалзаж байсан охидын анхны хамтлагийн нэг бол “Спайк”.

Тус хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор харийн оронд олон жил амьдарч, хоёр ихэр охинтой болсон.

Уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага аваад байсан дуучин бүсгүй эх орондоо ирснээсээ хойших анхны тоглолтоо өнөөдөр 20:00 цагт Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх “Castle”-ресторанд хийх болжээ.

Тэрбээр хамгийн сүүлд “Хайр хүсээ юу”, “Хань” зэрэг дуугаараа сонсогчдодоо бэлэг барьсан бөгөөд өмнө нь “The dolls”, “Ил далд”, “Falling in love”, “Цэнхэр алим” зэрэг цомог гаргаж байжээ. Уг тоглолтын тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэй аж.

Дуучин Э.Минжинсорын өмнө нь гаргаж байсан цомгууд:

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж