Г.Цагаандарь бүсгүй байшинтай болжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.17-нд нийтлэгдсэн

Г.Цагаандарь бүсгүй байшинтай болжээ

Бага насны хоёр охины хамт амьдрах газаргүй болж Толгойт өртөөнд хоног төөрүүлж явсан Г.Цагаандарь гэх нэгэн эмэгтэйд туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ эхлүүлсэн билээ. Хандиваар нийт 17 сая төгрөг цугларсан бөгөөд уг мөнгөний 13 саяар нь байшин худалдан авч өгчээ. Байшингийн дотор заслын ажлыг гүйцэтгэж  дууссаны дараа Г.Цагаандарьт түлхүүрийг нь хүлээлгэн өгөх ажээ. Байшингийн заслын ажилд ХСИС-ийн 107-р цагдаа дамжааны сонсогчид болон олон сайхан сэтгэлт хүмүүс тусалж буй юм байна.

Мөн ИНЕГ түүний ажилд авахаа илэрхийлсэн. Ийнхүү ханилсан ханьдаа хаягдан орон оронгүй хоцорсон тэрбээр олон түмний сайхан сэтгэлийн дэмжлэгээр ажилтай, амьдрах орон гэртэй болоод байгаа нь энэ юм.

 Н.БАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж