Дөрөвдүгээр сарын 17-н буюу өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлж, 17 цагт тарахаар болж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын дарга С.Батболд захирамж гаргаснаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Энэ цагийн хуваарь нийслэлийн төр, захиргааны байгууллагынханд аравдугаар сарын 15-н хүртэл үйлчлэх юм.
Б.БАТ