НӨАТ-ын сугалаагаа амжиж бүртгүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2017.04.15-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын сугалаагаа амжиж бүртгүүлээрэй

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг дөрөвдүгээр сарын 16-ны ням гарагт 19:35 цагаас “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна. 

Энэ удаагийн тохиролд 2017 оны гуравдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд сугалаанд хамрагдах ажээ.

Та бүхэн 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын ebarimt.mn системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой юм.

Дашрамд дуулгахад энэ удаагийн супер сугалааны шагналын сан 200 сая төгрөг бөгөөд дараа сарын сугалааны тохирол тавдугаар сарын 21-нд болох нь ээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж