"Та үүнийг хүртэх хүндэтгэлтэй!» Олон ойлголт он цагийн явцад өөрчлөгдөнө. Одоо бол энэ телевизийн рекламын мем болж байгаа юм даа. Өмнө үед гоо сайхны бараа, үнэ цэнэгүй эд зүйлийн тухай ингэж хэлдэггүй л байв. Одон бол үүнээс дуталгүйгээр хүртэж болдог шагнал юм.
Хаан ширээ залгамжлагч вангийн ахайтныг загалмайлагдахад нь Хувилгаан Екатеринагийн гэх Оросын эзэнт улсын эмэгтэйчүүдийн дээд одонгоор шагнадаг уламжлалтайгаас нялх охидын үсэнд улаан тууз зүүдэг болсон гэж ярьдаг юм билээ.
Одонгийн тууз нь улаан байсан юм. Уг одонг 1713 онд I Петр хаан өөрийн эхнэр Екатерина Алексеевнагийн хүндэтгэл болгон бий болгожээ. Уг одонд эртний бусад эмэгтэйчүүдийн одонгийн адил уриа, дүрэм, шашин ба Дундад зууны рыцарийн одонгууд шиг статусыг нь тогтоосон гарал үүслийнх нь гэрчилгээний баяр байлаа. Харин дараа нь одонгийн үүрэгтэй болсон юм.
Зөвхөн хатагтай нарт гардуулдаг одонгууд дэлхийн олон орны шагналын системд бий.
Гэхдээ эмэгтэйчүүдэд зориулсан одон нь эрэгтэйчүүдийнхээс хамаагүй цөөн. Оросын уран сайхны академийн гишүүн Андрей Хазины ер бусын баялаг цуглуулгад Европын эмэгтэйчүүдийн одонгийн хэд хэдэн тэмдгүүд бий. Цуглуулгын нэг сувд нь Сайн үйлсын боол одонгийн Жижиг тэмдэг юм. Одоо дэлхийд хоёр том, нэг жижиг нь үлджээ. Цуглуулгын одон бүр нь өөрийн түүхтэй.
Виктория ба Альбертын хааны одон
Оршин тогтнож байгаа хугацаа: 1862 оноос өнөөг хүртэл, 1901 онд Виктория хатан хааныг нас барснаас хойш гардуулагдаагүй ба түүнийг болиулаагүй юм.
Үндэслэгч: хатан хаан Виктория
Улс: Британийн эзэнт улс
Хатан хааны нөхөр жонон Альберт нас барсны дараагийн жилд уг одонг бий болгожээ. Хатан хаан Виктория нөхрийнхөө гашуудлыг насан туршдаа тайлаагүй юм.
Энэ "викторианы үеийн» хувилбар нь хаантны гэр бүлийн одонгуудын нэг бөгөөд олон хатагтай нарт тэдний тоонд хатан хаан II Елизаветад энэ одонг гардуулж иржээ. Шинэ одон бүрт түүнийг үндэслэгчийн дүрстэй; Виктория ба Альбертын одон дээр тэдний хажуугаас харсан хөрөг байдаг.
Виктория одонгоор өөрийн халамж ивээлийг харуулж байгаагаа үзүүлэн эмэгтэйчүүдийг шагнаж байв. Шагналтнуудын дунд түүний хайртай зээ охин, Оросын сүүлчийн хатан хаан Александра Федоровна байсан юм.
Луизагийн одон
Оршин тогтнож байгаа хугацаа: 1814–1918 онууд
Үндэслэгч: III ФридрихВильгельм хаан
Улс: Прусси
Хаан нас барсан эхнэр Луиза Мекленбург-Стрелицкаягийнхээ дурсгалд зориулан уг одонг бий болгожээ. Ард түмний дунд нэр төртэй хатан хаан Европын эвсэл Наполеоныг ялахаас дөрвөн жилийн өмнө нас баржээ. Өөрөө Наполеоны эсрэг эвсэн тэмцэхийг уриалж ирсэн юм. Францын булаан эзлэгчидтэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийнх нь төлөө энэ одон гадуулагдана гэж байснаа хожим өөр гавъяа зүтгэлд олгогдох болжээ.
Пруссийн хааны охин гүнж, 1817 онд Оросын зэн хаан I Николайн эхнэр болсон Луиза Шарлотта эхийнхээ нэртэй одонгоор авсан байв. Хожим Оросын дөрвөн хааны эхнэрүүд энэ одонгоор шагнагдсан байлаа.
Сайн үйлсийн боолын одон
Оршин тогтнож байгаа хугацаа: 1662–1720 онууд.
Үндэслэгч: хатан хаан ЭлеонораГонзага
Улс: Ариун Ромын эзэнт улс
Уриа: Sola ubiquetriumphat ("Тэр ганцаараа энд тэндгүй тодорно»)
Европын анхны хатагтай нарт зориулсан одон. Рыцарь харчуудын одонгийн жишээгээр ийм одонг бий болгох санаачлагаа Ариун Ромын эзэнт улсын захирагч агсаны бэлбэсэн эхнэр хатан хаан Элеонора Гонзага 1662 онд гаргажээ. Ромын хамба IX Климент эхлэлийг дэмжлээ. Одонгийн тэмдэг хоёр байв. Том тэмдгийг нь ордны ёслолоор зүүнэ. Бага тэмдгийг нь ердийн өдрүүдэд зүүдэг байв. Тэмдгийг зүүн мөрөндөө зүүдэг бөгөөд Сайн үйлст “боол” мэтээр зүтгэхийг илэрхийлсэн гинж, төнгийн дүрс бүхий гинжинд тэмдгийн зүүсэн байжээ.
Загалмай Одны одон
Оршин тогтнож байгаа хугацаа: 1668оноос өнөөг хүртэл, 1918 оноос улсын биш, хааны овгийн шагнал болсон
Үндэслэгч: хатан хаан Элеонора Гонзага
Улс: Ариун Ромын эзэнт улс
Уриа: Salus et Gloria ("Аврал ба алдар»)
Хатан хаан 1668 онд хатан хаан хоёр дахь одонг бий болголоо. Үүнд шалтгаан байв. Венийн Хобургийн ордонд гал гарч тэрээр азаар амьд гарсан байлаа. Тав хоногийн дараа Гасбургийн орон гэрийн шүтээн зовдололтын загалмайн хэсэг бүтэн үлджээ. Шүтээний нэрээр нэрлэгдсэн бүлгэмд багтахын тулд хатагтай угсааны гэрчилгээг хэдэн үеэр гарган өгч байсан юм.
Елизаветагийн Австрийн эзэн хааны одон
Оршин тогтнож байгаа хугацаа: 1898–1918 онууд
Үндэслэгч: эзэн хаан Нэгдүгээр Франц Иосиф
Улс: Австри-Унгарын эзэнт улс
Хаан өөрийн эхнэр Баварийн Елизаветагийн (хатан хаан Сиси гэж түүнийг нэрлэх нь их байдаг) дурсгалд зориулан нас барснаас нь хойш хэдэн өдрийн дараа бий болгожээ. Анархист Луижи Лукени хатан хааныг хурцалсан төмрийн хөрөөгөөр Женевт 1898 оны есдүгээр сарын 10-нд хутгалан хөнөөжээ. Шагнал нь амь үрэгдсэн хатан хааны ивээгч тэнгэр болох Хувилгаан Тюрингийн Елизаветагийн нэрээр нэрлэгсэн байв.
Хувилгааны хажуугаас харсан дүрс, түүний тодотгол болох сарнай одонг чимжээ. Домгоор хувилгаан, хааны охин гүнгийн ахайтан ордны гал тогооноос хоол хүнсийг нууцаар зөөн ядууст өгдөг. Түүнийг ингэж байхад нь талх нь сарнай болон хувирсан ажээ.
Хувилгаан Изабеллагийн одон
Оршин тогтнож байгаа хугацаа: 1801 оноос өнөөг хүртэл, 1910 оноос улсын биш, хааны овгийн шагнал болсон
Үндэслэгч: жон-регент Жуанде Браганса
Улс: Португали
Уриа: Pauperumsolatio ("Ядуусыг тайтгаруулах»)
Португалийн эмэгтэйчүүдийн цорын ганц одонг ирээдүйн хаан, сэтгэл мэдрэлийн өвчтэй эх I Мария хатан хааны өмнөөс төрийн ажлыг явуулж байсан VI Жуанбий болгожээ. Одон нь XIII–XIV зуунуудад амьдарч байсан хатан хаан Изабеллагийн нэрээр нэрлэгдсэн байгаа. Түүн дээр ядуу гуйлагчинд талх өгч байгаа Изабелла зурагджээ. Изабелла өөрөө Тюрингийн Елизаветагийн зээ юм.
БЭЛТГЭСЭН Ш.МЯГМАР