Хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2017.04.17-нд нийтлэгдсэн

Хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурна

Энэ долоо хоногийн эхэнд ихэнх нутгаар хур тунадас орж зарим хэсгээр шороон болон цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 17-18, 23-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18-19-нд Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд ихэнх нутгаар, 19,22-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Салхи 18, 21-22-нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. 20-21-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүвтэр Дархадын хотгор, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17, 19, 22-23нд зарим газраар 9-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18, 21-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүсч Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-19-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 17,19,22-23нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21,24-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 16-21 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 12-17 градус дулаан байна. 

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж