Нэр овогтой хөгжмийн зэмсгийн хамтлаг

Хуучирсан мэдээ: 2017.04.17-нд нийтлэгдсэн

Нэр овогтой хөгжмийн зэмсгийн хамтлаг

Эдгээр хөгжмийн зэмсгүүд зохион бүтээгчид болон хөхиүлэн дэмжигчдийнхээ нэрийг “авцгаажээ”. 


ХАММОНДЫН БАДРАЛТ БИШГҮҮР

1935 он

Хаммондын бадралт бишгүүр / Чикаго, АНУ

Лоуренс Хаммонд сүмдэд хямдхан бадралт бишгүүр хийж өгөх гэсэн юм. Гэтэл эцсийн дүнд нь 1970-аад онуудын прог-рокын гол хэгжмийн зэмсгийг бүтээжээ. "Хаммондыг» эзэгнэгчдийн гол хүмүүсээр Deep Purple хамтлагийн Жон Лорд, Uriah Heep хамтлагийн Кен Хенсли нар болжээ.

БАНДОНЕОН

XIX зууны дунд үе

Бандонеон / Крефельд, Герман

Немец Генрих Бандын бүтээсэн хөгжим аргентин тангогийн гол дуу хоолой нь болсон юм. Товчлуур бүр нь бандонеонын сунгах, агшаахаас үл хамааран хоёр огт өөр нота хариуцах учир түүн дээр тоглох нь маш ээдрээтэй гэгдэнэ.

МИНИМУГ

1970 он

Минимуг / Нью-Йорк, АНУ

Роберт Муг зүгээр нэг хөгжмийн зэмсэг бүтээсэнгүй. Түүний өөрийн төхөөрөмжид хэрэглэсэн дуу авианы долгионыг удирдах арга нь орчин цагийн хөгжмийн дууны аппаратуудын гол үндэс суурь нь болжээ. Өнөөдрийн цахилгаан хөгжим эсвэл поп хөгжим нь ердөө л Мугийн өв юм.

САКСОФОН

1846 он

Саксофон / Динан, Бельги

Бельгийн Адольф Саксын бүтээлд танилцуулга хэрэггүй. Түүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй дээ. Саксафонаас гадна тэрээр сакс бүрээ, сакс их бүрээ, сакс татах бүрээг бүтээжээ. Эдгээр хөгжмийн зэмсгүүдийг АНУ-ын цэргийн үлээвэр найрал хөгжмийн хамтлагуудад өргөн ашигладаг.

ТЕРМЕНВОКС

1920 он

Терменвокс / Санкт-Петербург, Орос

Хөгжимчин терменвоксаас “нөгөө далдын” гайхамшигтай дууг хөгжим гар хүрэлгүйгээр гаргаж болдог. “Дуулдаг антенна” бүтээгч Лев Термен тагнуулын болон нисэхийн салбарын зохион бүтээлээрээ нэртэй. Тухайн нэгэн цагт түүний ассистент нь Зөвөлтийн сансрын зохион бүтээгч лидер Сергей Королёв байсан гээд бодол доо.

БАШЕГИЙН ШИЛЭН БАДРАЛТ БИШГҮҮР 

1952 он

Башегийн бадралт бишгүүр / Парис, Франц

Шилэн савханцруудаас нойтон хурууг ашиглан уянгалаг дуу гаргадаг. Ах дүү Франсуа, Бернар Баше хоёрын бүтээл хөгжмийн хорхойтнууд дунд төдийлөн алдартай биш ч харин хөгжийн зохиолчид түүнд дуртай.

РОДЕС-ПИАНО

1946 он

Родес-пиано / Сан-Фернандо, АНУ

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр шархадсан нисгэгч нарыг дэмжиж, сэтгэл санааны дэм үзүүлэхийн тулд Гарольд Родес авсаархан хөнгөн пианино-аяархан төгөлдөр хуур бүтээн удасных нь оронд B-17 бөмбөгдөгч онгоцнуудын хөнгөн цагаан гуурсуудыг ашиглажээ. Родесын пианино хөгжмийн нэртэй бишрэгч нь The Doors хамтлагийн Рей Манзарек болдог. 

АНС

1958 он

Синтезатор АНС / Москва, Орос

АНС нь дэлхийн анхны синтезаторуудын нэг юм. Түүн дээр Тарковскийн "Солярис» киноны дагалдах хөгжмийг явуулжээ. Нэрийн АНС товчлол бүтнээрээ Александр Николаевич Скрябин гэсэн нэр. Гэхдээ хөгжмийн энэ зэмсгийг Евгений Мурзин зохиожээ.

САДОРА

1995 он

Садора / Москва, Орос

Энэ 32 утастай хибридэд гитар, балалайка, гусли ба энэтхэгийн ситара гэх мэтийн бараг бүх утсан хөгжмүүд нэгдсэн ч түүн дээр бүтээгч нь өөрөө тоглодог. Ийм хөгжимтэй, дэлхийн цорыг ганц хүн нь Сергей Садов бараг мөн байх. YouTube дээрээс бичлэгийг нь сонсож болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж