Өмнөд Африкийн заанууд ургамлын үрийг 65 км хүртэлх зайд тарааж байгааг эрдэмтэд тогтоожээ. Эрдэмтдийн судалгаа шинжлэх ухааны Science сэтгүүлд нийтлэгдсэн байна. Тэгвэл жигүүртнүүд ургамлын үрийг хамаагүй бага зайд ойролцоогоор хоёр километрт тараадаг байна. Ногоон одой бичнүүд (верветкүүд) дөнгөж 850 метрт л үрийг тээн тараадаг гэнэ.
Өмнөд Африкийн Кейптаун хотын их сургуулийн эрдэмтэд тогтоосноор жимс, ногооны хамт идэгдсэн ургамлын үр зааны хоол боловсруулах 20 метрийн гэдэс дотроор 33-96 цагийн хооронд дамжин өнгөрдөг байна. Эрдэмтэд үр нь амархан ялгагдаж болох тарвасаар зааныг хоолложээ. Крюгерийн үндэсний дархан газрын хүмүүс зааны ялгадасыг цуглуулан тэмдэглэсэн байв.
Дараа нь эрдэмтэд заан ургамлын үрийг тээх зайг тооцоолсон байлаа. Үүний тулд тэд өөр хэсгийн 38 зааны хөдөлгөөнийг найман жилийн турш ажигласан судалгааг авч үзсэн байлаа. Судалгаагаар идсэн үрийн талыг заанууд ойролцоогоор 2,5 км-т, нэг орчим хувийг 20-км-т “тараасан” нь тогтоогдов. Тэдний үр “зөөх” хамгийн алсын зам нь 65 км гэж гарчээ.
Заан л халуун бүс саваннагийн моддын генетикийн олон төрлийг барихад заан л тусалдаг. Энэ чиглэлийн хамгийн дээд амжилтын эзэд нь нүүдлийн шувууд ажээ. Тэд үрийг 300 км-т “тээвэрлэдэг” гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР