Ямар эр амьдралыг там болгодог вэ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Ямар эр амьдралыг там болгодог вэ


Америкийн нэгэн хийдийн хамба лам Пат Коннорын хүүхнүүдэд зориулан бичсэн ном бэстселлер болж байна. Ламтан өөрийнхөө 40 жилийн турш загалмайлсан олон зуун хосын амьдралаас ажигласандаа үндэслэн бүсгүйчүүдэд чухам ямар эрийг сонговол амьдралаа там болгох вэ гэдгийг зөвлөсөн байна. Тэрбээр сайн хань байж чадахгүй эрчүүдийн жагсаалтын эхэнд ээжийн энхрий хөвгүүдийг оруулжээ. Бусдаар халамжлуулахын төлөө төрсөн мэт нялцгай эрчүүдийн араас мөнгөтэй харилцаж чаддаггүй салан, үрэлгэнчүүдийг оруулсан бөгөөд мөн найз нөхөдгүй нэгнийг ч сонгох хэрэггүй гэж бичжээ. Мөн бүдүүлэг танхай этгээдээс хол явахын хамт алиа хошин зангийн мэдрэмжгүй эрчүүд ч сайн хань байж чадахгүй гэсэн байна. Түүнээс гадна хэлсэндээ хүрдэггүй зантай эрчүүдээс хол байсан дээр гэжээ. Зохиогч эцэст нь ямар ч бүсгүй хүн гэрлэхийн өмнө сэтгэлийн хөдөлгөөнөө дарж цаад хүнээ өөр талаас нь харж байж шийдвэр гаргах ёстойг зөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж