ХО-ын банкны хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.04.15-нд нийтлэгдсэн

ХО-ын банкны хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр (2017.04.14) болж, шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлаад байна.

Хуваариар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан санаачлан мэдүүлсэн юм.

Төсөлд тусгаснаар Хөрөнгө оруулалтын банк нь арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр хямд эх үүсвэртэй зээл олгох банкуудыг татахад чиглэж байна. Гэхдээ энэ нь Хөгжлийн банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэх болгоомжлол бий.

Мөн Байнгын хороогоор “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох аж.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 18-ны Мягмар гаригт

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

04 дүгээр сарын 19-ний Лхагва гаригт

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

  • Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаархи Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл;

  • "Эрдэнэс-Монгол" ХХК-ийн үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаархи мэдээлэл.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Цаг агаарын 4, 5 дугаар сарын төлөв байдлын талаархи Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл сонсох;

  • Мал аж ахуйн салбарын хаваржилт, мал төллөлтийн явцын талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас " Их Эзэн Чингис хаан" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Боловсролын зээлийн сан, Оюутны хөгжлийн зээл олголтын өнөөгийн байдлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл;

  • Боловсролын тухай хууль, ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургууль, үдийн цай хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэх.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын дагуу/;• Өргөдлийн байнгын хорооны 2017 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.


ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 20, 21-ний Пүрэв, Баасан гаригт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж