Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн хэд хэдэн ноцтой ослууд гарчээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын зам “Бумбат” амралтын газрын урд замд N.X trail маркийн Д жолоочтой автомашин онхолдож зорчигч 18-19 насны гурван хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Москвагийн гудамж “Lux oil” ХХК-ны урд замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож 10 сартай Г-н амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарсан байна. Хэргийг Замын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын “Довийн гуанз” гэх газар T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 44 настай Г-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Б.БАТ