Хөрөнгө оруулагчид 14,5 тэрбум доллараа татжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.15-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид 14,5 тэрбум доллараа татжээ

Ойроцоогоор $14,5 тэрбум долларыг АНУ-ын хөрөнгийн сангуудаас өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт эргүүлэн татсан байна. Сүүлийн 82 долоо хоногийн доторх хамгийн дээд хэмжээний мөнгөний урсгал энэ байлаа гэж Bank of America Merrill Lynch мэдээлжээ.

Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсаны дараа хөрөнгө оруулагчид АНУ-ын хувьцаанд идэвхитэйгээр мөнгөө хийж эхэлсэн юм. Татварыг багасгах, дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн Трампын төлөвлөгөө өсөлт гаргана, инфляцийг хурдасгана гэсэн хүлээлт байлаа.

Индекс S&P 500 нь I улиралд дээд зэргийн үзүүлэлтийг харуулж байв.

Гэтэл Трамп эрүүлийг хамгаалахын хуулиа Конгрессаар дамжуулан батлуулж чадаагүй учраас индексийн өсөлт зогсон уруудсан билээ. Гуравдугаар сарын 24-нд Obamacare хөтөлбөрийг солих хуулийн төслөө АНУ-ын Ерөнхийлөгч конгрессаас буцаан татсан юм. Учир нь тэр өөрийн намын гишүүдээсээ хангалттай дэмжлэг авч чадаагүй юм. Тэр Трамп бусад төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй гэсэн болгоомжлолыг төрүүлжээ.

BAML байгууллагын мэдээгээр, АНУ-ын хувьцааны сангаас гурван долоо хоног дараалан мөнгө гадагшлаж байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд Европ, Япон ба хөгжиж буй зах зээл цэвэр урсгал орж ирснийг тэмдэглэв. Хамгийн сүүлд нь гэхэд л $2,4 тэрбумаар хөрөнгө орж ирсэн байлаа.

Оны эхнээс хөгжиж буй орнуудын хувьцааны үнэ 12,8%-иар өссөн байна. Долларын үнэлгээгээр. Энэтхэг, Мексик, Өмнөд Солонгос долларын үнэлгээгээр хамгийн өндөр 16 хувийн өсөлтийг харуулжээ. Харин АНУ-ын хувьцааны өсөлт дөнгөж 5,8% болсон байлаа.

АНУ-аас хөрөнгө урссан нь бусад хувьцаанд орсон урсгалаар хэсэгчлэн нөхөгдсөн байгаа. Тиймээс хувьцааны зах зээлийн хөрөнгийн гадагш урсах урсгал 7,4 тэрбум доллар байгаа юм. Гэлээ ч энэ үзүүлэлт сүүлийн 40 долоо хоногийн хамгийн өндөр хэмжээ болжээ.

Үнэт цаасны сан харин эсрэгээр $12,4 тэрбумыг татсан нь найман долоо хоногийн дээд үзүүлэлт байв. Хөрөнгө оруулалтын төвшний үнэт цаасны санд $6,7 тэрбум орж ирсэн нь бас найман долоо хоногийн дээд үзүүлэлт юм. Өндөр ашиг өгөх үнэт цаасны санд таван долоо хоногийн дээд хэмжээ болох $3,1 тэрбум доллар орж иржээ.

Хөгжиж буй орнуудын үнэт цаасны зах зээлд өндөр ашигтай үнэт цаасанд 2,2 тэрбум доллар орж ирсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж