Пак Кын Хэгийн шоронгийн өрөөг засч тохижуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.14-нд нийтлэгдсэн

Пак Кын Хэгийн шоронгийн өрөөг засч тохижуулжээ

Авлигын хэрэгт холбогдон албан тушаалаасаа буусан Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Кын Хэд прокуророос ял тулгахаар бэлтгэж байгаа. Сөүл хотын шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Пак Кын Хэг баривчлах тушаал гарснаас хойш тэрбээр шоронд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Гэхдээ шоронгийн удирдлагууд экс ерөнхийлөгчийн ая талыг бодож, түүний байрлах өрөөг засч тохижуулсан нь ард олны шүүмжлэлийг дагуулжээ.

Эмчийн үзлэгт орж, хоригдлын хувцас өмссөний дараа Пак Кын Хэ 10 кв/метр хэмжээтэй хорих өрөөнд орох ёстой байсан аж. Гэвч Пак Кын Хэ шоронгийн өрөөг нь засч тохижуулах хүртэл хоёр хоногийг харгалзагч нарын шөнийн амрах өрөөнд өнгөрүүлсэн аж. Шүүмжлэгчдийн зүгээс энэ нь Өмнөд Солонгосын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж буруутгасан байна. Харин Пак Кын Хэ хүсэлт тавиагүй боловч хорих төвийн удирдлагууд 2013 оноос засвар хийгээгүй гэдэг шалтгаанаар засч тохижуулсан хэмээн өмгөөлөгч нь мэдэгджээ.

 Эх сурвалж: The Korea Times

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж