Худалдаа эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.04.17-нд нийтлэгдсэн

Худалдаа эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Аюулгүй хүнс” аяны хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүн худалдаалахад тавигдах шаардлага”, “Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим” сургалтыг жижиглэн болон импортын худалдаа эрхлэгчдэд зориулан зохион байгуулж, 62 аж ахуйн нэгжийн 78 хүнийг хамруулав. Сургалтын үеэр “Хүнсний бүтээгдэхүүн худалдаалахад тавигдах шаардлага”, “Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим”, “Импортын худалдаа эрхлэгчдэд анхаарах асуудал”, “Худалдааны газрын үйлчилгээ” MNS: 5021-2007 стандартын тухай”, “Худалдааны газрын нэр томъёо” MNS: 6506-2015”, НӨАТ-ийн шинэчлэн батлагдсан хуулийн тухай ойлголт”, “Худалдааны газруудад эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь”, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох журам”, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”, “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх, худалдаалахад тавих шаардлага”, “Хүнсний бүтээгдэхүүнд нян үүсэх шалтгаан” зэрэг сэдвээр мэдээлэл хийв.

Эх сурвалж: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж