Турк үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.16-нд нийтлэгдсэн

Турк үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар зэхэж байна

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал хураалт Туркт эхэллээ-

Турк улс ерөнхийлөгчийн засаглалтай болохын тулд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж байгаа билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламент нь дэмжиж, ерөнхийлөгч Эрдоган гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа. Энэхүү санал хураалтаар Турк улсын хувь заяа шийдэгдэнэ.

Туркт бүх нийтийн санал хураах нийт 167140 байр ажиллаж байна. Мөн хорих ангиудад 46 санал хураах цэгийг байрлуулжээ. Нийт 55.3 сая туркийн иргэд өнөөдөр орон нутгийн цагаар өглөө 08:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл саналаа өгөх ёстой. Харин гадаадад оршин суугаа турк иргэдийн саналыг урьдчилан авчээ.

Турк улс үндсэн хуулийнхаа 18 зүйлд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Шинээр батлагдах үндсэн хууль ёсоор ерөнхийлөгчид бүх эрх мэдэл ирэх юм. Ерөнхийлөгч нь дэд ерөнхийлөгч, сайд болон төрийн өндөр албан тушаалтныг томилох эрхтэй болно. Харин ерөнхий сайдын албан тушаал энэ улсад байхгүй болох юм. Мөн ерөнхийлөгчийн тушаалаар яамдын бүтэц, зохион байгуулалтыг хийж гүйцэтгэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  Ерөнхийлөгч нь парламентийн шийдвэргүйгээр хуульд өөрчлөлт оруулах, хуулийг хүчин төгөлдөх болгох эрхтэй болж байна.

Үүнээс гадна ерөнхийлөгч намаасаа татгалзахгүй байж болохоор шинэ үндсэн хуульд тусгажээ. Мөн парламентийн гишүүдийн тоог 550-аас 600 болж өсгөх юм байна. Харин парламентийн гишүүнд нэр дэвших боломжит насыг 18 болгон бууруулжээ. Дахин сонгууль зохион байгуулах асуудлыг парламент болон ерөнхийлөгчийн аль алинд шийдвэрлэх эрхтэй. Парламентийн гишүүд болон ерөнхийлөгч нар таван жилийн хугацаатайгаар сонгогдоно. Харин ерөнхийлөгч хоёроос доошгүй удаа сонгогдож төрийн эрх барина

Хэрвээ туркийн ард түмэн энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжвэл ерөнхийлөгч болон парламентийн сонгууль 2019 оны 11 дүгээр сарын 03-нд нэг дор зохион байгуулагдана. Үүний дараагаар Турк улс ерөнхийлөгчийн засаглалтай болох юм.

Бүх нийтийн санал хураахаас өмнө явуулсан судалгаагаар Туркийн ард түмний 46-47 хувь нь ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн бол 43-44 хувь нь эсрэг саналаа өгчээ. Одоо үлдсэн 10 хувь нь энэ улсын хувь заяаг шийдвэрлэнэ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж