Сургууль цэцэрлэгт оруулах хєрєнгє оруулалт нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Сургууль цэцэрлэгт оруулах хєрєнгє оруулалт нэмэгдэв

Баянхонгор аймгийн төвд 75 ортой цэцэрлэгийн шинэ барилга өнгөрсөн долдугаар сард ашиглалтад орлоо. Уг цэцэрлэг ашиглалтад орсноор ирэх хичээлийн жилд Хєх толгой орчмын гэр хорооллын хүүхүүд тохилог орчинд хүмүүжих боломжтой боллоо. Сүүлийн үеийн технологиор баригдсан хоёр давхар уг барилга улс, орон нутгийн тєсвийн хєрєнгє оруулалтаар 375 сая гаруй тєгрєгийн єртєгєєр боссон байна. Шинээр ашиглалтад орж, нээлтээ хийж байгаа цэцэрлэгээс гадна 150 ортой хүүхдийн цэцэрлэг дахин ашиглалтад орохоор барилгын ажил хийгдэж байна аж. Баянхонгор аймгийн тєвийн хэмжээнд ирэх хичээлийн жилд 10 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд ингэснээр гурван мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжих нєхцєл бүрдэнэ. Мєн дєрєвдүгээр сургууль ашиглалтад орсноор тус аймгийн тєвийн сургуулиудын ачаалал жигдэрч, анги дүүргэлт хэвийн болох юм. Соёлын салбарт Баянцагаан, Бууцагаан сумын соёлын тєвийг шинээр барих ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн аймгийн Хєгжимт драмын театрын засварт С.Лувсанвандан сангаас 35 сая, тєсвєєс 37,6 сая, нийт 72,6 сая тєгрєгийн засвар хийж ашиглалтад оруулсан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж