Түлэгдэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2017.04.16-нд нийтлэгдсэн

Түлэгдэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулна

Эрүүл мэндийн яамаас Гэмтлийн эмч, Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын эмч нарт зориулсан цахим сургалтыг өнгөрөгч баасан гаригт /2017.04.14/ зохион байгууллаа. Энэхүү сургалтад 21 аймаг, есөн дүүргийн эмч нар хамрагдсан байна. Сүүлийн жилүүдэд түлэгдэлтийн тохиолдол ихсэж түүнээс шалтгаалсан нас баралт өндөр байгаатай холбогдуулан түлэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор сургалтыг зохион байгуулжээ.

Уг сургалтаар: 

  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаа

  • Түлэнхийн ерөнхий ойлголт, эмчилгээ, эрт үеийн шингэн сэлбэх эмчилгээ,

  • Хүүхдийн түлэгдлийн эмийн эмчилгээний тун хэмжээ

  • Түлэгдэлтийн үеийн өвдөлт намдаалт, тээвэрлэлтийн үед анхаарах зүйлс

  • Түлэгдэлтийн урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж