Борис Жонсон ОХУ-ыг Барууны эвсэлд нэгдэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2017.04.16-нд нийтлэгдсэн

Борис Жонсон ОХУ-ыг Барууны эвсэлд нэгдэхийг уриаллаа

Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон “Исламын улс” террорист бүлэглэлтэй тэмцэх баруун эвсэлд Оросыг нэгдэхийг уриалсан тухай Daily Telegraph мэдээлж байна. Борис Жонсон “Одоогоор тус эвсэлд 60 гаруй улс нэгдээд байна. Хэрвээ Москва энэ эвсэлд нэгдэх бол АНУ-тай үр өгөөжтэй харилцаа тогтоохоос гадна Сири дэх стратегийн ашиг сонирхолоо хадгалах болно” гэв. Мөн тэрбээр барууны улс орнууд Сирийн сэргээн босголтонд туслах болно гэдгийг онцлов.

Энэ сарын 7-ны шөнө АНУ-д Сирид агаарын цохилт өгсөн. Сирид үүсээд буй нөхцөл байдлыг зогсоохын тулд ОХУ гал зогсоох болон Башар Асадын Засгийн газрыг түлхэн унагаахад хувь нэмрээ оруулах нь чухал гэдгийг Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон мэдэгджээ.

Эх сурвалж: Daily Telegraph

Бэлтгэсэн: Э.Цэцэг

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж