Хойд Солонгосын пуужингийн туршилт амжилтгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.04.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын пуужингийн туршилт амжилтгүй боллоо

Хойд Солонгос улс өнөөдөр /2017.04.16/  пуужингийн туршилт хийх ёстой байсан. Гэвч туршилт амжилтгүй болсон тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабаас мэдээлж байна. Мөн АНУ-ын Номхон Далайн баг Хойд Солонгосын пуужингийн туршилтыг хавайн цагаар 11:21 минутад бичиж авсан байна. Гэхдээ пуужин хөөрч эхлэхдээ шууд дэлбэрсэн гэж Пентагоны төлөөлөгч Лаура Сил мэдээлжээ.

Одоогоор Хойд Солонгос улс ямар төрлийн пуужингаар туршилт хийх гэж байсныг судалж байгаа гэлээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ 

Бэлтгэсэн: Э.Цэцэг

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж