Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2017.04.16-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

“NEWS.MN” сайтад гарсан энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


М.ХҮДЭРБААТАР: ТӨР ИРГЭДЭЭ СОНСОХГҮЙ БАЙНА

-Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр танай төвийнхөн Ялалтын талбайд “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн дарга нарийн зургатай пайз барьсан Ялалтын талбайд жагсаж байгаа зураг сошиал ертөнцөөр явж байсан. Зүгээр бичгээ өгөхгүй заавал асуудлыг ингэж хурцатгах шаардлага байгаа юмуу?

-Гэнэт пайз зураг зоогоод, бичиг өргөөд зогссон асуудал ерөөсөө биш. Юуны өмнө бид сүүлийн нэг сар гаруй хугацаанд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 300 орчим иргэдийн саналыг 11-11 төв дээр хүлээн авлаа. Олон бизнес эрхлэгч, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс санаанд оромгүй мэдээлэл өглөө. Мөн бид энэхүү шаардлагаа өгөх гэж төрийн гурван өндөрлөгт хандах гэсэн боловч хүлээн авсан, утсаар холбогдсон туслах, зөвлөх байсангүй. Мөн бид иргэдээс ирсэн санал, тодорхой нотлох баримтуудын дэлгэн Эрдэнэт үйлдвэрийн захирал удирдлагуудын тансаг машин, байрны засвар, тавилга, толгойд багтамгүй өндөр шагнал, урамшууллийг хэвлэлийн хурлаар мэдээлсэн.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу: http://www.news.mn/r/330104


 Т.ЭРДЭНЭТУЯА: УЛААНБААТАРЫН БАРИЛГУУД УЛААН, ШАР, НОГООН ГЭРЧИЛГЭЭТЭЙ БОЛНО

-Барилгын  ажил эхлэхтэй зэрэгцэн аюулгүй ажиллагааны асуудал хөндөгддөг. Үүнд хэрхэн анхаарч ажиллах вэ?

– Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг дэлхийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн өдөр байдаг. Тэрхүү өдрийг угтан барилгын улиралд юуг анхаарч ажиллах вэ гэсэн хэлэлцүүлэг сургалтыг зохион байгуулсан. Аюулгүй байдал, шаардлага хангасан бат бэх барилга байгууламж барих, осол аваараас урьдчилан сэргийлэх асуудлыг хөндөн хэлэлцсэн. Барилгын компаниуд  аюул ослоос сэргийлэх үүднээс хаалт хашлага хийж, тор татдаг боловч чанар муутайг сонгох нь түгээмэл. Үүнээс болж осол аваар  гардаг. Чанар муутай материалаар нэр төдий хамгаалалт хийж болохгүй гэдгийг онцгойлон санууллаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу: http://www.news.mn


Н.НОМТОЙБАЯР: 65-ТАЙДАА ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОВОЛ ӨНДӨР ТЭТГЭВЭР АВНА

-УИХ-аас 65 насандаа тэтгэвэрт гарах хуулийг баталлаа, энэ цаг үе нь мөн үү?

-Тэтгэвэрт гарах нас жил бүр хагас жилээр буюу зургаан сараар нэмэгдэнэ. Тэтгэврийн сан маш их хэмжээний алдагдалтай байгаа. Зөвхөн 2017 онд гэхэд 587.3 тэрбум төгрөгийг төсвөөс татаас болгон өгч байна. НДШ төлж байгаа ажиллах хүчин нь тэтгэвэр авагчаасаа их байгаа боловч хямралд орсон. Яагаад ийм байдалд орсон бэ гэвэл 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр даадаг, 2007 оноос өмнө НДШ-ийн хувь хэмжээ 19 байсан. Үүний 50 хувийг ажил олгогч, 50 хувийг даатгуулагч төлдөг. Гэтэл 2007 онд НДШ –ийн хувь хэмжээг бууруулаад 14 болгосон. Энэний ачааллыг өндөр насны тэтгэврийн даатгалын сан даахгүй байна. Ийм байдлаар үргэлжилбэл гурван жилийн дараа тэтгэврийн даатгалын сан 1 их наяд төгрөгийн хасах баланстай гарна. Цоорхойг нь төсвөөс нөхөх шаардлагатай болно. Тэгэхээр арга буюу тэтгэврийн насыг нэмэх шаардлага үүсэж байгаа. Гэхдээ бид намрын чуулганаар Нийгмийн даатгалын сангийн багц хуулийг өргөн барина. Ирэх жилээс тэтгэвэрт гарах нас 60.6 жил болно. Тэгэхээр 60.6 жил болон түүнээс хойш тэтгэврээ тогтоолговол өндөр байх, түүнээс нааш тэтгэврээ тогтоолговол өнөөдрийн төвшиндөө тэтгэврээ авдаг байхаар сонголтыг дээрх хуулийн зохицуулалтаар иргэдэд олгоно. Хувь хүмүүсийн ажиллах сонголтыг эдийн засгийн аргаар өдөөж өгөх. Монголын ахмадын холбоотой хамтраад судалгаа хийлээ. 67.5 хувь нь ажил хөдөлмөрөө эрхлэх сонирхолтой байна гэж гарсан. Наана тэтгэвэртээ гарах эрхийг нь нээлттэй байлгаад босгоос хойш тэтгэврээ тогтоолговол өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг олгоно.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу: http://www.news.mn


Ө.ЭНХТҮВШИН: ОУВС-ТАЙ ХАМТРАХААС ӨӨР ЗАМГҮЙ

-УИХ-д 65 суудал авсан МАН-ынханы баримтлах бодлого тодорхой бус байна гэх шүүмжлэл гардаг. Та бүхэн цаашид ямар бодлогоо баримтлах вэ?

-МАН-ын баримтлах бодлого тодорхой. Бид 2020 он хүртэл хөгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан. Энэ хөтөлбөрөө сонгуулийн амлалт дээр үндэслэж боловсруулсан. Одоо тэр хөтөлбөрөө л баримтална. Хамгийн гол анхаарал татсан асуудал бол өрөөс хэрхэн гарах вэ гэдэг. Гуравдугаар сарын 22-нд төлөх ёстой байсан 580 сая ам.долларын өр байна. Энийг төлж чадаагүй бол Монгол Улс маш хүнд байдалд орох байсан. Ёстой нөгөө дефолт гэдэг нь болох байсан уу, юу болох байсныг бүү мэд. Дараа нь БНХАУ-ын 15 тэрбум юанийн своп хэлцэл байна. Үүний хугацааг сунгаж чадаагүй бол Монгол Улс, Монголбанк валютын нөөцгүй болох байсан. Валютын нөөцгүй болчихвол ханшаа тавиад туучихна. Тиймээс ямар ч байсан хойшлууллаа. “Чалко”-гийн өрийг барагдуулаад дуусч байгаа юм байна. Энэ мэт өрийн асуудал бол хамгийн нэгдүгээр зүйл.

Манайхны зарим нь эдийн засгийн уналтаа зогсоохгүйгээр шууд өсөлтийг хангах тухай яриад байдаг юм. Эхлээд уналтаа зогсооно, тогтворжуулна, өсөлтийг хангана. Ийм үе шаттайгаар явдаг л даа. Одоо бас ч гэж өөдрөг дүр зураг бий болж ирлээ. Төсвийн орлого 2012 оноос хойш байнга тасарч байсан. Гэтэл анх удаа биелж, 2016 оны төсвийн орлого 504 тэрбум төгрөгөөр давсан. Хулгайлж, хуйвалдаж иддэгээ багасгавал төсвийн төлөлвлөгөө биелдэг л юм байна. Энэ онд эдийн засгийн уналт зогсож, тогтворжино гэсэн итгэл төрж эхлээд байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу:  http://www.news.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж