Жагсаалаа дуусгаж, суулт хийхээр болов

Хуучирсан мэдээ: 2017.04.15-нд нийтлэгдсэн

Жагсаалаа дуусгаж, суулт хийхээр болов

“Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн” өнөөдөр 14.00 цагт эхлүүлсэн жагсаал дууслаа. Гэхдээ жагсаалд оролцогчдын зарим нь үргэлжлүүлэн суулт зарлах юм байна. Энэ суулт нь сайн дурынх байх аж. Хүссэн иргэд суулт зарлах боломжтой. Суулт маргааш ч үргэлжилнэ.

Жагсаал зохион байгуулагчид ирэх даваа гаригт ажил эхлэхэд оффшорт хөрөнгөө нуусан улстөрчдөө эгүүлэн татах, хөрөнгөө оффшорт нуусан хүмүүсийг Монголдоо оруулж ирэх зэрэг шаардлагаа тавин, эрх баригчдыг энэ чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлага тавих аж.

Харин авто машин импортлогчдын хувьд авто машинд тогтоосон Онцгой албан татварын үйлчлэлийг хугацааг хойшлуулж өгөх хүсэлт тавихаа илэрхийлж байна.

Жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж