Таксины арван зогсоол барьж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Таксины арван зогсоол барьж байна

Нийтийн тээврийн газар, Авто замын газар хамтран зургаан дүүргийн арван байршилд таксины зогсоол барих ажил эхлүүлжээ. Ажлын хүрээнд Сансрын тунелийн хажууд, I хорооллын XVI байрны урд, X хорооллын Дүүхээ төвийн урд, 120 мянгат, Барилгачдын талбайн урд хэсэг, Бөмбөгөр худалдааны төвийн урд зэрэг нийт арван газар нэг эгнээ таксины зогсоол барьж байгаа юм байна. Одоогоор X хорооллын Дүүхээ төвийн  урд хэсгийн таксины зогсоол барих ажил 60 хувьтай байгаа бол Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төвийн урд хэсгийн таксины зогсоолыг удахгүй ашиглалтанд өгөх аж. Нийтийн тээврийн газраас уг таксины зогсоолуудыг энэ сарын 10-нд барьж дуусгахаар төлөвлөжээ. Сонирхуулахад, нийслэлд 50 гаруй такси үйлчилгээний компани байдаг аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж