Хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан учир битүүлгээр амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.04.17-нд нийтлэгдсэн

Хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан учир битүүлгээр амиа алджээ

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан аж. Тодруулбал, Их засаг их сургуулийн хонхны баяр энэ сарын 15-нд болсон бөгөө тус сургуулийн нягтлан бодохын төгсөх ангийн оюутнууд ангиараа нэгэн амралтын газарт очиж амарсан байна. Гэтэл тус ангийн оюутан 23 настай У биедээ ил харагдах шарх сорвигүй амиа алдсан байжээ. Талийгаач оюутан юунаас болж амиа алдсаныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж