С.Жавхлан: Монголоор маань 27 жил тоглолоо

Хуучирсан мэдээ: 2017.04.15-нд нийтлэгдсэн

С.Жавхлан: Монголоор маань 27 жил тоглолоо

Жагсаалд оролцогчдод хандан УИХ-ын гишүүн С.Жавхлан үг хэллээ. Тэрбээр “Ардчилсан нам С.Баярцогтоос мөнгөө олж ир, МАН С.Баяраас мөнгөө олж ир. Мөн оффшорт нэр холбогдсон 49 нөхрийн нэрс байгаа. Тэд ч мөн хөрөнгөө оруулж ирэх ёстой. Бүгд гадаад дахь мөнгөө олж ирж, тэрний дараа Ерөнхийлөгчийн сонгууль хийе.

Татвар төлөгч хэчнээн хүн байна, татвараа төлөхгүй шүү. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан хуулиуд хойшоо тавигдсан. Чихэн дээр цэцэг ургуулдаг байсан бол одоо бүр шарилж ч ургахаа байлаа.

Бурхан халдун хайрхан дээрээ өргөсөн тангаргаа та нартаа сонордуулъя. Зарим нь сонссон байх зарим нь сонсоогүй байх.

Монголын төрийн сэнтийд сууж баялгийг цөлмөж, хүний сэтгэл гаргачихаад олсноо гадаадад нууж байгаа хэсэг луйварчид, тэднийг хамгаалж байгаа бүлэглэлтэй тэмцье, монголчууд аа.

Монгол Улсыг алтыг нь аваад хаяж болдог юм шиг үзэж байгаа дарга нартай тэмцье.

Миний бие нам бүлэглэл аль нэг хөдөлгөөнд нэгдсэн зүйл байхгүй. Яагаад гэвэл Монгол төрийн түшээ, хэн нэгний утсан хүүхэлдэй болсон гэж битгий бодоорой. Хариуцлагатай албан тушаалд очсон учраас Жавхлан Жавхландаа л үнэнч байна.

Монгол төр сэтгэл буруу хүмүүсийн гарт орж, хэсэг бүлэг хүмүүсийг хаацайлах боллоо.  

УИХ-д сууж байгаа, хилийн чанадад хөрөнгөтэй хүмүүсээ нам нь санаачилга гарган эгүүлэх татуулах намын гишүүдийнхээ гадаад дахь хөрөнгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаасаа өмнө гаргаж ир.

Эрх баригчид татварын асуудлаар олон түмнээсээ уучлал гуй.

Ерөнхийлөгч та УИХ-ын зүгээс гаргаж байгаа алдаатай бодлого дээр хориг тавиач ээ. Ирэх долоо хоногт хориг тавихгүй бол алдаатай бодлогыг дэмжсэнд тооцно.

Монголоор маань тэд 27 жил тоглолоо. Одоо болсон.

Бид өөрчлөгдөх шаардлагагүй, тэд өөрчлөгдөх ёстой. Энд 200 хан гэр бүл бий. Тэднийг өөрчлөгдтөл бид тэмцэх ёстой” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж