Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээгээр энэ сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 10.6 сая мал төллөжээ. Үүнээс 10.5 сая төл буюу 30.0 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 5.5 сая хурга, 4.6 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 97.7 хувьтай байгаа аж.
Г.ХОРОЛ