Аймгийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж үхэр,хонь, ямааны нийт 625 тонн махыг энэ сараас эхлэн Эрдмийт компани дараах цэгүүдээр худалдаалж байна.
Одоогоор нөөцийн мах худалдаалан борлуулж байгаа цэгүүд Эрдмийт ХХК-ийн нэрийн барааны өргөтгөл,Говил багийн шинэ тулга дэлгүүр, Хүлэг зах, үйлчилгээний төвийн Энх төвөөр худалдаалж байна.
Нөөцийн махны савлагааны хувьд үйлдвэрийн аргаар ариун цэвэр стандартын шаардлага хангасан савлагааг хийж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллаж байгаа юм.
Энэ жилийн тухайд нөөцөд бэлтгэсэн үхрийн ястай махыг 5700 төгрөг, хонины ястай махыг 5200 төгрөг, ямааны ястай махыг 4200 төгрөгөөр худалдаанд гаргасан байсан байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN