Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцын ажилтныг дээрэмдсэн хэрэг энэ сарын 2-3-нд шилжих шөнө гарчээ. Эл хэргийг 17-18 насны хоёр залуу үйлдсэн бөгөөд ШТС-ын ажилтнаас 400 мянган төгрөг дээрэмдсэн байжээ. Залуус эрхэлсэн тодорхой ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох хүсэл шуналын улмаас эл хэргийг үйлдсэн гэж үзэж буй юм.
Цагдаагийн ажилтнууд хэрэгтнүүдийг камерын бичлэгт үлдсэн дүрсээр хөөж барьсан байна.
Д.ЦЭЦ